Үйл явдал1 мин унших
Хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлуулна

Өнөөдөр хаврын чуулган эхэллээ. Хаврын чуулганаар 52 хуулийн төслийг хэлэлцэж, 11 тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөгдсөн. Гишүүнийхээ хувьд хэлэлцэх хуулийн төслүүдтэй танилцаж, судалж, анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Миний хувьд энэ хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг батлуулна. 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. Гэр бүлийн маргааныг зөвхөн хууль зүйн асуудал бус, хүүхэд, гэр бүлийн ирээдүйг хамгаалах нийгмийн чухал бодлого гэж үзэх эрх зүйн шинэ шат болно.
Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг батлуулах бөгөөд энэхүү хууль батлагдсанаар цэргийн ангиуд дээр хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирохыг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдэнэ.
Түүнчлэн Байгаль орчны гурван хуулийг хаврын чуулганаар батлуулахаар ажиллаж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


