Үйл явдал1 мин унших

“Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” өдөрлөг зохион байгууллаа

“Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” өдөрлөг зохион байгууллаа
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.17/ “Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол Улс нээлттэй эдийн засгийн бодлого баримталж, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой болгох, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд бодит шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг онцлов.

Монгол, БНХАУ-ын стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.

“Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” өдөрлөг зохион байгууллаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хэлсэн үгэндээ хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын хөгжлийг урагшлуулах өргөн боломж байгааг илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.

“Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” өдөрлөг зохион байгууллаа

Өдөрлөгийн хүрээнд хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрх зүйн орчин, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй эрх зүйн асуудлууд, маргаан шийдвэрлэх механизм, арбитрын тогтолцооны талаар мэргэжлийн илтгэл, мэдээллийг хүргэлээ.

“Гадаадын хөрөнгө оруулалт-Хууль эрх зүй” өдөрлөг зохион байгууллаа

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид чөлөөт уулзалт, зөвлөгөө авах боломж бүрдэж, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөв.

Хөрөнгө оруулалтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011