#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын албан хаагчидтай уулзлаа

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбар нь аймгийн 82 мянган хүн ам болон түр оршин суугч, явуулын 70 мянга, нийт 150 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өмнөговь аймагт ажиллаж эрүүл мэндийн салбарын албан хаагчидтай уулзалт зохион байгуулан салбарын баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж, албан хаагчдын санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцож орон нутгийн эрүүл мэндийн салбарт барьж буй бодлого чиглэлийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайдын зүгээс тус аймаг эрүүл мэндийн салбартаа шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр бүрэн хангасан байгааг сайшааж, яамнаас хүний нөөцийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техникээр хангах ажлыг хэрэгжүүлж байгааг хэллээ.
Мөн орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин урамшууллыг нэмж “Нутгийн дэм” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байгааг онцоллоо.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


