Онцлох мэдээ1 мин унших
“Нээлттэй парламент–2026” хөтөлбөрт ментороор ажиллалаа

Оюутан залууст парламентын боловсрол олгосноор тэдний ирээдүйн зорилго, мөрөөдөл нэгэн шинэ санаагаар нэмэгдэнэ гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан “Нээлттэй парламент–2026” хөтөлбөрт ментороор ажиллахаар зорьсон юм.
Энэ удаагийн хөтөлбөрт нийт 1037 оюутан бүртгүүлснээс 100 нь сонгогджээ. Манай багт хуваарилагдсан З.Алтангэрэл, Ч.Ану-Эрдэнэ, Н.Маралжингуа нар МУИС-д олон улсын харилцаа, төрийн удирдлага, хууль зүйн чиглэлээр суралцдаг бөгөөд нийгэм рүү чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлэх санаа өвөртөлж яваа гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр танилцууллаа.

Тэдний хийхийг зорьсон, санаа зовоож байгаа асуудлын олонх нь УИХ-ын гишүүний хувиар хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудын минь чиглэлтэй яв цав нийлж байгаагаас "Зөв зам дээр яваа юм байна даа, би" гэж анх удаагаа өөрийгөө "тоов". Залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албаны үйл ажиллагаатай танилцуулан, шилдэг оюутнуудыг дадлагажуулах замаар ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой энэхүү хөтөлбөр олон оюутанд боломж олгоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж буйгаа үүгээр уламжилъя.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


