Үйл явдал1 мин унших
Хүүхдийг ивээх сан олон улсын байгууллага нь 2026-2028 онд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллана

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллага хооронд 2026-2028 онд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллахаар Хүүхдийг Ивээх Сан ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай уулзаж, ирэх гурван жилийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь өмнө нь амжилттай хэрэгжсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн үр дүн, туршлагад суурилан хүүхэд хамгааллын тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэхэд чиглэж байна.
2023-2025 онд хэрэгжүүлсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд гарсан үр дүнгээс дурдвал:
- Хамтарсан багийн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чадамж 40.7 хувиар, үйлчилгээний чанар 38.5 хувиар тус тус өссөн байна.
- Сургууль, хороо, дүүргийн хамтын ажиллагааны шинэ загвар бий болж, хүүхдийн эсрэг эрсдэлийг эрт илрүүлэх тогтолцоо бүрдсэн.
Санамж бичгийн хүрээнд:
- Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эцэг эхчүүдэд сурталчлан таниулснаар гэр бүл бүрийг амар амгалан, хүчирхийлэлгүй байлгахад анхаарна.
- Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийг өргөжүүлж, хүүхэд бүрт ээлтэй сургалтын орчныг бүрдүүлнэ.
- Нийгмийн ажилтнуудаа олон улсын арга зүйгээр тасралтгүй чадавхжуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг чанаржуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийг дэмжих цогц бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.