#Ажлын хэсэг1 мин унших

Татварын багц хуулийн төслүүдийг ажлын хэсгээр хэлэлцэж эхэллээ

Татварын багц хуулийн төслүүдийг ажлын хэсгээр хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр  захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.23/  “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа.

Татварын багц хуулийн төслүүдийг ажлын хэсгээр хэлэлцэж эхэллээ

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын талаар танилцуулав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Аринзаяа, Р.Батболд, П.Ганзориг, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэбат танхимаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Цэнгүүн нар цахимаар оролцов.

Татварын багц хуулийн төслүүдийг ажлын хэсгээр хэлэлцэж эхэллээ

Ажлын хэсгийн гурав дахь удаагийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг зүйл, заалт бүрээр хэлэлцлээ.

Татварын багц хуулийн төслүүдийг ажлын хэсгээр хэлэлцэж эхэллээ

Хуралдаанд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, татварын багц хуулийн төлсүүдтэй холбоотой гишүүдийн асуултад хариулж, санал солилцов.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009