Үйл явдал1 мин унших
Хүүхдийн үзэл бодлыг сонсох нь хүндлэл, нэр төр, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг

Хүүхдийн үзэл бодлыг сонсох гэдэг нь хүүхдийг өөрт нь хамааралтай асуудлаар чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох, түүнийг нь бодитойгоор харгалзан үзэхийг хэлнэ.
Ингэхдээ түүний нас, хөгжлийн түвшинд тохирсон байдлаар буюу арга хэлбэрээр хэлсэн зүйлийг нь сонсож, ач холбогдол өгч үнэлж, шийдвэрт харгалзан үзэх ёстой. Хүүхдийн үзэл бодлыг сонсох нь хүндлэл, нэр төр, өөртөө итгэх итгэлийг төрүүлж, хүүхдийн оролцоог хангах чухал механизм юм. Мэдээж хүүхдэд эхлээд ойлгомжтой байдлаар нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулах, айдас, дарамт, аюулгүй орчин бүрдүүлэх, тохирсон асуулт асуух шаардлагатай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
