#Коммент1 мин унших
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайдад асуулт тавилаа

Сүүлийн өдрүүдэд улс төрд “галтай” сэдвүүд өрнөж байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргасан.
ХЗДХ-ын сайд худал, үндэслэлгүй мэдээлэл тараалаа гэж хариу мэдэгдэл хийсэн. Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ХЗДХ-ын сайдыг АНУ-д суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа.
Тэрээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа.
Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”)
Хувийн дансандаа 32,000 доллар авчаад
Хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй
Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш
Хууль зүйн сайд гэж байх уу?
Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул! гэжээ.

Жич: хулхи их сургууль (“sham university”), хуурамч диплом үйлдвэрлэгч (“diploma mill”) гэдэг нь олон улсын эх сурвалжууд дээр бичигдсэн тодорхойлолтууд болно.



Сэтгүүлч Ц.Соёлмаа
