Үйл явдал1 мин унших
Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна

Урлагийн хөгжил
Театр бол зөвхөн жүжиг үзүүлдэг тайз биш.
Харин хүн бүрийн дуу хоолой, мэдрэмж, үзэл бодол, оролцоог тэгш илэрхийлэх амьд орон зай юм. Тайзан дээрх түүхүүд биднийг ойлголцолд ойртуулж, ялгааг биш харин хүнийг харж сурахад тусалдаг.
Иймээс бид Bamboo theatre зэрэг хүртээмжийг эрхэмлэн ажилладаг санаачилгуудыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд театрын урлагт оролцох, үзэх, бүтээх бүрэн боломжтой байх ёстойг онцолж байна.
Урлаг бол хэн нэгний бус “Хүн бүрийн эрх” юм.
Хүртээмж гэдэг нь зөвхөн орчны шийдэл биш, харин хандлага, ойлголт, бодлогоос эхэлдэг. Театрын тайз хүн бүрт нээлттэй байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун


