Үйл явдал1 мин унших
Эрүүл энхийн элч эмч нартаа баярлалаа

Салбарын шинэчлэл
Эмч нарын өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын мэс заслын эмч нар мэргэжил нэгт эмчдээ хүндэтгэл үзүүлэхээр анх тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Улмаар Дэлхийн эмч нарын холбоо энэ өдрийг эмч нарын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ажил, мэргэжлийн үүднээс нийгмийн баталгааг хангуулах, эмч нарт хүндэтгэл үзүүлэх өдөр болгохоор улс орнуудыг уриалснаар өдгөө дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэдэг болжээ.
Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүч оюунаа зориулж байгаа Эрүүл мэндийн салбарын амин зүрх нь болсон үе үеийн нийт ЭМЧ НАРТАА ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

