Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Үр дүнгүй олон Чөлөөт бүс байгуулсан түүхээ давтахгүйн тулд өнөөдөр хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

2025 оны ЗГ-ын хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой тайлангийн дүгнэлтийг Үндэсний Аудитын газар Холбогдох байнгын хороод дээр хэлэлцээд, дүгнэлтүүдээ уншлаа. Маш олон асуудал ярьж болох ч өнөөдөр Шадар сайдын хариуцаж буй чөлөөт бүстэй холбоотой асуудал хөндмөөр байна.

Тайланд дурдсанаар эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд зорьсон зорилгодоо хүрэхгүй, санхүүжилт дутуугаас төлөвлөсөн ажлууд хэрэгжихгүй байна хэмээн дүгнэжээ. Монгол-Хятадын хооронд 2019 онд буюу 7 жилийн өмнө Замын-Үүд-Эрээний чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсан. Хятадын ЗГ-ын 50 сая долларын зээллээр цэвэрлэх байгууламж, цахилгаан станц баригдсан боловч хэрэгжээгүй. Мөн 30 сая долларын АХБ-ны зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч үр дүн нь тодорхойгүй хэвээр.

Тэгэхээр Чөлөөт бүс, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулаад байдаг. Сүүлд Хөшигтийн хөндий гэж яригдаж байна. Өчигдөр Н.Учрал Ерөнхий сайд нэмээд 2 аймгийг чөлөөт бүс болгон хөгжүүлнэ гэлээ. Тэгэхээр бодит байдал дээр хэрхэн яаж чөлөөт бүс болгож чадах вэ? Өмнөх түүх, сургамжууд зөндөө бий. Энэ тал дээр тодорхой хариулт авъя?

Өнөө өглөө эдийн засаг банк санхүү, бизнесийн чиглэлээр үүссэн ажлын хэсэг Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Түвшин гишүүн бид бизнесийн секторынхондоо МҮХАҮТ-тай уулзсан. Бизнесийн салбарынхан томоохон ААН-ийн удирдлагууд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлсэн. Бид бизнесийн сектороо дэмжиж чадна. Янз бүрийн механизмаар эдийн засаг, хувийн секторыг дэмжинэ гэдэг үйл ажиллагаа, ЗГ-ын хөтөлбөрүүдээ хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008