Үйл явдал1 мин унших

Б.Мөнхсоёл: Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчихлээ!

Б.Мөнхсоёл: Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчихлээ!
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл

Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ эрсдэлийг тооцоолж, сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг гишүүд сануулсаар ирсэн.

Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдрийн Баасан гарагт УИХ-ын цаг дээр УИХ-ын гишүүн Б.Мөнхсёол Ерөнхий сайд Н.Учралаа энэ талаар тодруулсныг эргэж сийрүүлье.

Мөн энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлэв.

"Аливаа асуудлыг заавал тулгаж байж, амсаж байж, зовж зүдэрч байж шийдэх албагүй. Харин байгаа хүний нөөц буюу оюун ухаан, боловсролоо ашиглан макро, микро түвшинд анализ шинжилгээ хийж санхүү төсвөө сахилга баттай, сайн зарцуулах зөв бөгөөд нөхцөл байдалдаа тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх ёстой байдаг.

Төсвийн зарцуулалт ДНБ-тэй харьцуулахад 45%-д хүрч байгааг, инфляци хоёр орон руу орох эрсдэл байгааг сануулж хэлэхээс гадна 5-р сарын 29-ны Ерөнхий сайдын асуулгын цаг дээр асууж байлаа.

Манайхан дээр, дооргүй “борооны дараа цув нөмрөхөө” больж, зөвхөн харилцан “шүүхийн” төлөө бус асуудлыг шийдэхийн төлөө байж сурмаар байна" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008