Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Барилга байгууламжийн төсөл арга хэмжээний 50% нь зураг төсөвгүй байгаа зэрэг асуудалд хэрхэн хариуцлага тооцох вэ?

УИХ-ын чуулганы /2026.07.02/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах байр суурийг илэрхийллээ.

Гүйцэтгэлийн тайланг дахин дахин хэлэлцэж байгаа нь маш чухал. Татвар төлөгчдийн мөнгөөр эдийн засгийн эрх чөлөөг бий болгоё гэдэг саналыг Н.Учрал сайд гаргаад батлагдах шатандаа явж байна. Эдийн засгийн эрх чөлөөг олон улсын түвшинд хэмжихдээ ДНБ-д харьцуулсан төсвийн зарцуулалтыг 1 чухал шалгуур үзүүлэлт болгодог. Төсөв өөрөө бодлогын хэрэгсэл гээд Ерөнхий сайд маань хэллээ. 6 сарын 19-нд анхны хэлэлцүүлгээр 2025 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуултад Ерөнхий аудитор хариулт ирүүлсэнд талархаж байна. Шинээр төлөвлөсөн үйл ажиллагааны 37,8% нь хөгжлийн бодлоготой уялдаагүй байна. Барилга байгууламжийн төсөл арга хэмжээний 50% нь зураг төсөвгүй байна. Эдийн засгийн үр ашгийн тооцооллыг 37 хувьд нь хийгдээгүй гэсэн асуудлууд үүссэн. Энэ тохиолдолд хариуцлагыг яаж тооцох вэ? Жил болгон давтаж ярихгүйн тулд хэрхэн сайжруулах талаар ярих ёстой.

  • Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тус тусгаж батлах зөрчил давтагдан гарч байгаад анхаарал хандуулж төсвийн төслийг хэлэлцэх батлах явцад зарчмын зөрөөтэй санал гарч, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нэмж тусгах, хэлэлцүүлцэх, хэлэлцүүлэх тохиолдолд төсөвлөлтийн шаардлага хангасан эсэхийг хэн хэрхэн хянах талаарх зохицуулалтыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгах шаардлагатай байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор санал ирүүлсэн байна.

  • Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хянах, ашиглалтад ашиглалтад хүлээн авах хөрөнгөд бүртгэх үе шат бүрд захиалагч, хяналт хэрэгжүүлэгч, хүлээн авах комисс зэрэг холбогдох байгууллага албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага тодорхойгүй байна. Хэрэгжүүлэх дотоодын хяналт сул байгааг хууль тогтоомжид нарийвчлан зохицуулах.

Мөн 6 сарын 19-ний эхний хэлэлцүүлгээр хөндсөн асуултын хариултад Монгол УИХ-ын төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас хариу дэлгэрэнгүй хариу ирүүлсэн байна.

  1. Хөгжлийн төлөвлөгөө ба төсвийг нэгдмэл байдлаар хэлэлцэх чухал байна. Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй нь хамт хэлэлцэж төлөвлөгөөнд туссан боловч төсөвт ороогүй эсвэл уялдаагүй төслүүдийн санхүүжилтийг дараа оны төсвийн хязгаараас хасах хүртэл зохицуулалтыг хийх хэрэгтэй.

  2. Ки Пи Айг жинхэнэ утгаар нь бодит амьдралд хэрэгжүүлье. Мөнгө үрсэн байдлаар нь биш үр ашигтай зарцуулсан байдлаар нь дүгнэдэг болъё гэдэг маш чухал 3 саналыг Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлснийг товчхон уншиж өглөө. Цаашид анхаарцгаах байх.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008