Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Хэмнэлтийн тухай хуулиа хүчингүй болгочихмоор байна. Учир нь алаг цоог үйлчлээд байна!

УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Нэгдүгээрт, Хэмнэлтийн тухай хуулиа хүчингүй болгочихмоор байгаа юм. Яагаад гэвэл алаг цоог үйлчлээд байна. Төсвийн бодлогоороо бодлогоо аваад явахгүй  бол хэмнэлтийн тухай хууль төсвийн үр ашгийг бууруулж байгаа. Хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудад маш их хүндрэлийг учруулж байгаа. Үйлчлэх хүндээ үйлчлээд үйлчлэхгүй хүндээ үйлчилдэггүй алаг цоог хууль болчхоод байгаа.

Хоёрдугаарт, нэг жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж гаргадаг нь өөрөө улсын төсөвтэйгөө ердөөсөө уялддаггүй. Тэгэхээр дунд хугацааны буюу богино хугацааны  бодлогуудаа ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр гэж 4 жилээр харвал тухайн нэг жилийнх нь улсын төсөв баймаар байна. Үүнд анхаармаар байан.

Гуравдугаарт, хүүхдийн хөгжил хамгаалалд онцгой анхаарна гэж өчигдөр хэлсэн. Төсвийн хэмнэлтийг явуулахдаа эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарыг үлдээнэ гэж ярьсан шүү дээ. Хүүхэд хамгааллын зардлаас хасчихсан байх юм. Хасчихсаныгаа эргүүлээд хүүхдийн агентлагийн дарга нь Б.Баярсайхан "32 УИХ-ын эмэгтэй гишүүнтэй болчхоод хүүхэд хамгааллын зардлаа хасуулсан" гээд эргээд УИХ-ыг буруутгаж байх жишээний. УИХ-ын гишүүдийн буруу болчхож байх жишээний. Бид нар ямар хассан юм уу? Хүүхдийн төлөө сангийн үлдэгдлийг надаас байнга асуудаг. Хэдэн төгрөг байгаа юм, яагаад зарцуулахгүй байгаа юм? Л.Энх-Амгалан сайдаас би асууж байсан шүү дээ. Тухайн үедээ 22 тэрбум төгрөг байна. Энэ жил хэдийг зарцуулах вэ гэсэн 8 тэрбум төгрөг зарцуулна гэсэн зарцуулаагүй. Хүүхдүүдэд ердөөсөө сурталчилгаа хийхгүй байна. Олон улсын тэмцээн уралдаан наадамд оролцоод ирсэн хүүхдүүдийг шагнаж чадаж байгаа юу? хүүхдүүдэд мэдээлэл хүргэсэн юм уу? Юу ч хийхгүй байгаа шүү дээ. Одоо яг хэдэн төгрөг байна вэ, яагаад зарцуулахгүй байна вэ? Яагаад сар бүр нийтэд мэдээлэх үүргээ хүлээхгүй байна вэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009