Байр суурь2 мин унших

Ж.Алдаржахвлан: “Туулын хурдны зам”-ыг улс төрчид асар өндөр зохион байгуулалттайгаар “харлуулж” байна!

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

Нэгдүгээрт, 13 жил хүлээсэн “Туулын хурдны зам”-ын ажил эхлэх гэсэн голдуу улс төрч улсууд гарч ирээд асар өндөр зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тараасан. Иргэдийн дунд маш том хардлага үүсчихсэн байгаа! Энэ төсөл ер нь зөв юм уу буруу юм уу. Хэн хэдэн төгрөг идэх гээд байна. Туул голыг сүйтгэх гээд байна уу, үгүй юу гэдэг маш том хардлагуудыг үүсгээд амжчихсан! Тэгэхдээ энэ хүмүүс нь мэргэжлийн хүмүүс биш голдуу  УИХ-д сууж байсан улс төрчид байх жишээний. Тэр хүмүүс зохион байгуулсан.

Ж.Алдаржахвлан: “Туулын хурдны зам”-ыг улс төрчид асар өндөр зохион байгуулалттайгаар “харлуулж” байна!

Энэ төсөл цаашдаа явахгүй бол ямар асуудал, ямар эрсдэлд орох вэ гэдгийг нийслэлийн удирдлагуудаас асууя. Нийгэмд үүссэн том эргэлзээг хэдүүлээ яаж тайлах вэ? Ард нийтийн санал асуулга авна гэж байна. Бүгдийг нь хараар будчихсан юм чинь үр дүн нь яаж гарах бол…. Төслийг зогсоож байгаа улс төрчид голдуу Хан-Уулын ганц нэг улсууд байна лээ. Энэ зун Улаанбаатар трамвай гэж Нисэх, Яармагийн иргэдийг 20 минутын дотор тусгай замаар нийслэл хотын төвд хүргэх төсөл эхлэх гэж байгаа. Тэрнийг битгий зогсоогоорой! Тэр лүү л битгий дайрч үзээрэй.

Х.Нямбаатар гоё ажил хийчихвэл дийлдэхээ больчихно гэсэн бодол байж магадгүй. Би хардаж байгаа. Сошиал инфлүсер буюу төслийг гацааж байгаа улсуудад хандаж уриалхад энэ зун эхлэх "Улаанбаатар трамвай" төсөл рүү л бүү дайраарай.

Хоёрдугаарт, иргэдэд хэрхэн, яаж зөв мэдээлэл өгөх юм. Туулын бургасанд санаа зовоод байгаа улсууд Сонгино, Био-д очиж үзмээр байна. Хайрга дайрга олборлосны уршгаар тэр хавийн бургас 10-аад жилийн өмнө байхгүй болсон. Тэгэхэд хаана байсан юм энэ хүмүүс. Тэнд очиж ажилламаар байна! Хүмүүсийг яагаад уурлаад байгаагаа ойлгохгүй байна. Яагаад уурлаж дайраад байгаа юм. Амаараа ойлголцож яагаад болохгүй байна вэ? Бид нар нэгнийхээ ноён биш. Хэдүүлээ зөв ойлголцоод төслийг болохоос нь болохгүй хүртэл мэдээллийг нь зөв сонсвол яасан юм!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009