Үйл явдал1 мин унших

Сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Д.С.Вахруковтой уулзлаа

Сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Д.С.Вахруковтой уулзлаа

БНХАУ-ын Хөх хотод үргэлжилж буй “Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын Х уулзалт”-ын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруковтой хоёр талт уулзалт хийлээ. 

Уулзалтаар дараах онцлох асуудлуудыг хэлэлцлээ:

ОХУ-ын зүгээс өнгөрсөн онд сайд нарын IX уулзалтыг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулсан Монголын талд талархал илэрхийлэв.

Хоёр орны жуулчдын урсгал тогтвортой байгааг сайшааж, үүнд хил орчмын авто зам, хилийн боомтуудын шинэчлэл чухал нөлөө үзүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

Шууд нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх болон Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэгний маршрутыг сэргээх асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.

Сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Д.С.Вахруковтой уулзлаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009