Байр суурь1 мин унших

Ж:.Алдаржавхлан: Гадаад зээлийн ашиглалтын төлбөрт жил бүр 50 гаруй тэрбум төгрөгийг хий хоосон зарж байна!

УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Нэгдүгээрт, өгч байгаа тооцооллоор бид гадаад зээлийн ашиглалтын энэ хуулиа батлахгүй бол гадаад зээлийн ашиглалтын төлбөрт жил бүр 50 гаруй тэрбум төгрөгийг хий хоосон зарж байгаа гэсэн тооцоолол байгаа. 

Хоёрдугаарт, Сэлбэ төслийг яагаад хассан бэ гэхлээр манай ажлын хэсэг дээр УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй гишүүд санал гаргасан. Ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар Сэлбэ төслийг энэ удаа хассан. 

Ер нь Сэлбэ төслийг анхнаас нь хамт өргөн барихдаа Сэлбэ төсөл дээр босгосон байгаа бондыг зарцуулах үүднээс  үүнийг оруулсан. Тэгэхдээ УИХ-ын гишүүд санал хураалтын явцад шийдвэр гаргавал Сэлбэ дэд төвийн асуудал эргэж орох бололцоотой.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009