#Коммент2 мин унших
Н.Батсүмбэрэл: ЧД-ийн 93 айлд нарны панель суурилуулснаар тог тасрах айдасгүй, гэрэлтэй, дулаан өвөлжсөн сайн жишиг тогтоож чадлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Гэтэл 3-хан сарын өмнө буюу дүн өвлөөр ТЭЦ-4 дээр гэмтэл гарсны улмаас улс орон даяар тогны хязгаарлалтад орсон нь бид хөгжлийг дагаж бус ухарч буйг илтгэнэ.
Тодруулбал, Дулааны IV цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны гадаргууд гэмтэл гарч,тус станцын нийлүүлдэг эрчим хүч 100 мегаваттаар буурснаар цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон.
Үүнийг авто замд жилд 2-3 их наяд төгрөгийг зарцуулдаг атлаа эрчим хүчиндээ 200-300 тэрбум төгрөгийн л хөрөнгө оруулалт тавьдагтай холбон тайлбарлах нь ч бий.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, дэд бүтцээ шинэчлэх, эрчим хүчний бодлого, үнийг бодит болгох шаардлагууд манай улсын өмнө тулгараад буй.
Иймд Монгол Улс Дулааны V цахилгаан станц, ДЦС-3 өргөтгөл, Бөөрөлжүүт, Тавантолгойн цахилгаан станц, аймгийн төвүүд болон нийслэлийн дулааны шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Гэвч үүнээс гадна бодлогын түвшинд
нар
салхи
батерей хуримтлуур
гибрид системийг ашиглах, хосолсон шийдэл рүү шилжих шаардлагатай болох талаар хөндөгдөж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Өвөл болохоор л тог хязгаарладаг, иргэдийг хүндрэлд оруулдаг байдлыг бид халаах ёстой. Үүний хамгийн бодит бөгөөд хурдан шийдэл бол сэргээгдэх эрчим хүчний шилжилт юм.
Өнгөрсөн өвөл Чингэлтэй дүүргийн 93 айлд нарны панель суурилуулснаар эдгээр өрхүүд тог тасрах айдасгүй, гэрэлтэй, дулаан өвөлжсөн сайн жишиг тогтлоо. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг ийм байдлаар нарны панельтай болгох нь эрчим хүчний хүнд суртлаас ангижрах, дулааны алдагдлаас сэргийлэх хамгийн зөв гарц болохыг онцлов.