Үйл явдал1 мин унших

Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа

Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар ажлаа эхлүүлж буй энэ үед Гадаад харилцааны яамны нийт хамт олон, Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа.

Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа

Гадаад орчин ээдрээтэй, геополитикийн өрсөлдөөн ширүүсэж, улс орнууд шинэ сорилт, шинэ боломжийн огтлолцолд ирээд байна. Ийм нөхцөлд Монгол Улс үндэсний язгуур ашиг сонирхлоо хамгаалж, энхийг эрхэмлэсэн, тэнцвэртэй, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь чухал.

Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа

Бид хоёр хөрштэйгөө тогтоосон найрсаг, тогтвортой, харилцан ашигтай харилцааг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцанд Монгол Улсын байр суурь, нэр хүндийг бататгана.

Түүнчлэн эдийн засгийн дипломат ажиллагааг шинэ шатанд гаргаж, гадаад худалдааг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хэмжигдэхүйц, бодит үр дүн гаргахад анхаарна.

Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа

Гадаад харилцааны яам бол Монгол Улсын гадаад бодлогын манлайлагч, улс орны нүүр царай юм. Та бүхний мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага, эв нэгдэл нь бидний амжилтын баталгаа билээ. Засгийн газрын бодлого, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сахилга бат, зохион байгуулалт, уялдаа холбоо, гүйцэтгэлийн хариуцлага онцгой чухал байна.

Залуу дипломатуудын клуб, эмэгтэй дипломатуудтайгаа өнөөгийн ажил үйлс, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа

Бид хамтын хүчин чармайлтаар сорилтыг боломж болгон хувиргаж, Монгол Улсын эрх ашиг, нэр хүндийг олон улсын тавцанд улам бататгана гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009