Байр суурь1 мин унших
Л.Соронзонболд: Тангаргаа зөрчсөн гишүүнийг эгүүлэн татах нь УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой асуудал мөн үү?
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийг ёс зүйтэй, хариуцлагатай байхыг иргэд сонгогчид шаардаж байгаа. Хариуцлага тооцож эхлэхийг шаардаж байгаа нь үнэн. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 36.1 дээр УИХ-ын үйл ажиллагаа дэгтэй холбоотой хуулийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн өргөн барина аа гээд заачихсан байдаг. Тэгэхээр тангаргатай холбоотой агуулгын хэсэгт оруулж байгаа өөрчлөлт буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө татах энэ асуудал УИХ-ын гишүүн, УИХ-ын үйл ажиллагаа болон дэгтэй холбоотой асуудал мөн үү биш үү гэдэг дээр хариулт өгөөч!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


