Байр суурь1 мин унших

Л.Мөнхбаатар: Цэц дүгнэлт гаргаснаар гишүүнийг эргүүлэн татсанд тооцох нь маш ноцтой асуудал!

УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Энэ хуулийн төслийн заалт бүрийг ҮХ-ийн үзэл баримтлалын хүрээнд нарийвчлан авч үзэх шаардлагатайг бүгд мэднэ. Хуулийг хэн санаачилсан, ямар агуулгатайгаас үл хамаараад гишүүнийг эргүүлэн татах процессыг тодорхой болгох ёстой. Ёс зүйн асуудлыг ч ярих шаардлагатай байгаа. Би олонхын бүлгийн даргаар ажиллаж байхдаа гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүлгийн гишүүдийнхээ үнэлгээний журам гэж гаргаад асуудал болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Уг журмаар  хуралдаа суухгүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй, гишүүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй тохиолдолд тодорхой үнэлгээ хийж улс төрийн хариуцлага тооцдог улс төрийн намын бүлгүүд хариуцлагатай ажилладаг ийм механизмыг бий болгохыг зорьж байсан. Харамсалтай нь батлагдаагүй.

Шүүхээр тогтоогдсон гишүүний асуудлыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Байнгын хороо болон чуулганы хуралдаанд танилцуулдаг процессийг боловсронгуй болгож байгаа юм байна. Үүнийг дэмжих хэрэгтэй.

Харин Үндсэн хууль зөрчсөн, эргүүлэн татах үндэслэлтэй талаарх ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ сонсох буюу танилцаад хэлэлцүүлэхгүйгээр, санал хураахгүйгээр тухайн гишүүнийг эргүүлэн татах асуудал явж магадгүй байна. Энэ бол ноцтой асуудал.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улстөрчийн ёс зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2020
  3. 2017
  4. 2008