#Ажлын хэсэг3 мин унших

ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан

УИХ-ын Төсвийн байнгын хороо /2026.04.08/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үзэл баримтлалын хүрээнд  байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Татварын хөнгөлөлттэй холбоотой дагасан хоёр хуулийн төслийг дэмжсэнгүй. Гишүүд УИХ-ын даргын захирамжаар Татварын өөрчлөлтийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байгаа. Төсвийн орлого  буурах үзүүлэлт харагдаж байгаа учраас татварын багц хуулийн өөрчлөлтөд  хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх санал хэлэв.

ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Импортын улс орны хувьд нефтийн асуудалд гадаад дотоодын нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд онцоллоо.

Гуравдугаарт, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 27, 30, 31-ний өдрүүдэд тус тус хуралдаж, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналаа Төсвийн байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанд танилцуулсан гээд тус өдрийн хуралдаанаас ажлын хэсэг дахин хуралдаж, Байнгын хорооны гишүүдийн гаргасан зарим саналыг дахин ярилцах чиглэл өгсөнийг тодотгов.

Ажлын хэсэг 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах өөрчлөлтийг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Нэг. Хуулийн төсөлд дахин төсөл арга хэмжээ нэмэхгүй байх, төсөлд тусгагдсан төслийн нэрийг өөрчлөхийг хориглох хаалтын зохицуулалт нэмж тусгах;

Хоёр.Төсөл, хөтөлбөрт тавигдсан шаардлага бүхий хэсгийг хуулийн төслийн зорилтот хэсэгт байх шаардлагагүй гэж үзэж, зорилтот хэсгээс тухайн дурдсан шаардлагуудыг  хасах;

Гурав. Цаашдаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, үүнд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болох асуудлыг тусгах;
Дөрөв.Зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг ангилах зэрэг өөрчлөлтийг оруулсан гэж байлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.  Уг хуулийн төсөл 9 зүйлтэй аж.

Нэг үгээр хэлбэл Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өрийн тухай хуульд гадаад зээлийг Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдээс олгосон өр үүсэх хөрөнгийн эх үүсвэрийг хэлнэ гэсэн учраас “зээл” гэж тусгах санал хэлсэн. Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Дөрөвдүгээрт, Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Сангийн яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг яамдын зохион байгуулалтаас үүдэлтэй 24 заалт хэрэгжээгүй гэсэн тайлан гарсан байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009