#Тойрог1 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс агаарын боомтуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Чингис хаан олон улсын нисэх буудлаас гадна Хөвсгөл-Мөрөн, Ховд-Ховд, Өмнөговь-Даланзадгад, Дорнод- Чойбалсан нисэх буудлуудыг олон улсын эрхтэй боомт болгон жуулчид авч эхлэх нь нэн чухал. Эдийн засгийн тэлэлт шууд явагдана. Хөвсгөл бол аялал жуулчлалын бүс. Ханх-Хатгал зорчигч усан тээвэртэй болох, Мөрөн-Арбулаг-Баянзүрх-Улаан Уул-Цагааннуур-Рэнчинлхүмбэ-Улаан Уул-Мөрөн чиглэлд 500 гаруй км хучилттай автозамтай болж Дархадын хотгорыг 4-н улирлын аялал жуулчлалтай болгох, Мөрөн нисэх буудалд олон улсын онгоцыг үргэлжлүүлэн хүлээн авах гээд олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.
БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсын Элчин сайдын яаман дээр Chandmani travel - Чандмань трэвeл компани БНХАУ-ХӨВСГӨЛ аялал жуулчлалын танилцуулгыг хийлээ. Аялал жуулчлалын нийт 50 гаруй компани оролцсон бөгөөд Монгол Улсад жуулчин илгээх, авах талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ЭСЯ хамт олонд талархал илэрхийлье. Анхлан шан татаж буй Чандмань Трэвел компанийн захирал Өлзийсайхан болон хамт олонд нь амжилт хүсье.