Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: Хууль хоорондын зөрлийг хэрхэх вэ?

УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Ажлын хэсгээс Сэлбэ дэд төвийг хассантай холбогдуулаад  нэг удаагийн хуулийн нэрийг нь өөрчлөх талаар санал гаргасан юм. Өөрөөр хэлбэл газрын тос болон Эрдэнэбүрэнгийн УЦС нь зээлээр санхүүжиж байгаа. Хасагдаж байгаа Сэлбэ дэд төвтэй холбоотой санхүүжилт нь болбол зээлийн бусад хэрэгслүүдийг ашиглаж байсан учраас нэрийг нь гадаад зээллэг гэдэг байдлаар оруулсан. Энэ төсөл нь хасагдчихсан учраас зээл гэдэг байдлаар өөрчлөх санал гаргасан ч ажлын хэсэг дээр дэмжигдээгүй. Тэгэхээр нэртэйгээ уялдуулаад ажлын хэсэг дээр гарч ирсэн санал байгаа. Өөрөөр хэлбэл зээллэг гэдэг нь өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.15-аар ЗГ-ын өрийн баталгаанаас бусад өрийн хэрэгслээр дамжуулан өр үүсгэхийг "зээллэг" гэж байгаа. Гэтэл нэрд нь байхгүй зүйлийг 5.4 дээр дунд хугацааны олон улсын банк санхүүгийн байгууллага болон хөгжлийн түнш орнуудын санхүүжилтээр хэрэгжих төсвийн орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл арга хэмжээг МУХБ-аар дамжуулан санхүүжүүлж болох бөгөөд төслүүдийг хэрэгжүүлэхэд ЗГ-ын өрийн баталгаа гаргаж болно гээд. Өөрөөр хэлбэл нэрд нь байхгүй зүйлийг энэ 5.4 дээр нэмж оруулж ирж байгаа. УИХ-ын гишүүд энийг анхаарна биз. Ажлын хэсгээс тайлбар хэлээч? 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009