Үйл явдал2 мин унших

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Төв аймагт ажиллалаа. Ерөнхийлөгч аймгийн иргэдэд бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үндэсний хөдөлгөөн, санаачилсан хууль тогтоомжийн талаар танилцуулав.

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Тэрээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ.

Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин, түүхэнд үлдэх төрийн айлчлалууд болж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн, монголчуудын баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэв.

Төвийн бүсийн хөгжлийн төв болох Төв аймагт үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байна. Тухайлбал, 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын 300 МВт хүчин чадалтай эхний 2 блок нь төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж байна.

Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд эхэлж байгаа бол Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто зам удахгүй ашиглалтад орно.

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа соёлын биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор “Монголын үндэсний археологи, палентологи, угсаатны музей”-г Зуунмод хотод байгуулах шийдвэр гаргаж байсан. Тэрээр Төв аймагт ажиллах үеэр эхлүүлсэн барилгынхаа ажлын явцтай танилцлаа. Музейн барилгын ажил одоогоор 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх 2027 онд ашиглалтад орно.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэж, төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээлийн хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болсон таатай мэдээг дуулгалаа.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Төв аймагчууд 20 сая мод тарьж ургуулах төлөвлөгөө гаргаж, төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар мод тарьж ургуулан, тохижилт, ногоон байгууламж бий болгож байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагаас 40 орчим нь Төв аймгийн оюутнууд байна.

Төв аймагт “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 5 үйлдвэр, 26 цех ашиглалтад орж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 192.0 тэрбум төгрөг давжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч, амжилттай ажиллаж буй “Могол ноос” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарын хамт танилцаж, ноос, ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамт олноороо үр дүнтэй ажиллаж байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020