Үйл явдал1 мин унших

Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд яамны газар, нэгжийн ажилтнууд, харьяа агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай танхимын болон цахим хосолсон шуурхай хурал хийж, салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Хурлын эхэнд цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын шийдвэрлэлтийн явц, тариаланчдын асуудлаарх Засгийн газрын тогтоол, албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгов.

Мөн салбарын бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгатай уялдуулж, ЖДҮ-ийн зээлээс эхлээд шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг чөлөөлөх асуудлыг эрэмбэлж ажлаа эхлүүлснийг тодотгов.

Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Хөдөө аж ахуй, газар тариалан, мах, ургамлын гаралтай болон дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Евразийн худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 3 ажлын хэсэг байгуулж, тодорхой хугацаатай, үр дүнд суурилж ажиллахыг үүрэг болголоо. Тус хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол улсаас нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудад татваргүй нийлүүлэх юм.

Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Мал аж ахуйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021