Байр суурь2 мин унших
Б.Жаргалан: Малын халдварт өвчний асуудлаа шийдэхгүйгээр мах экспортлох талаар яриад ч хэрэггүй дээ!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ:
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Мал маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг шиг хуульгүйгээр энэ салбар оршин тогтносоор ирсэн. Хуулийн төслийг бүхэлд нь харахаад лоозонгийн шинж чанартай л болчихоод байгаа юм. Үзэл баримтлалыг дэмжих эсэх хэлэлцүүлэг дээр ХАА, аж үйлдвэрлэлийн дэмжлэг нэрийдлээр татаас өгөхийг хуульчилж байгаа нь үр дүнгүй байна. Бодит дүн шинжилгээ хийж байгаа юм уу? Кластераараа хөгжүүлэх зорилт, хөтөлбөрүүд малчид, тариаланчид зорилтот бүлгүүддээ хүрсэн үү? Улс төрийн лоозонгийн шинж чанартай, санал худалдаж авах шинж чанартай хөтөлбөрүүд болоод дуусчихав уу гэж асууж байна. Хуулийн төсөл дээр дүн шинжилгээ хийсэн зүйл харагдахгүй байна. Санаачлагч та үүнийг хэрхэн харж байна вэ?
Хүний нөөцийн асуудлыг олон гишүүн ярьсан. Төслийн 14 дүгээр зүйлд ХАА-н үйлдвэрлэлийн хүний нөөц, сургалт, судалгаатай холбоотой асуудал орж иржээ. Гэхдээ амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь ойлгомжгүй. Малчны тухай хууль хэрэгжихгүй байгаа учраас Их хурал дээр сонсгол хийх гээд сууж байна шүү дээ. ХАА, МАА-н салбарт инновац хийе, бүтээмжийг нэмэгдүүлэхээр зорьж буй бол сургалт, судалгааныхаа асуудалд анхаарал хандуулах ёстой. Мэргэжлийн ажилтнуудаа бэлдэх схем тодорхойгүй байна.
Салбарын хамгийн тулгамдсан асуудал нь малын халдварт өвчин. Уг хуулийн төслөөр үүнтэй хэрхэн тэмцэх вэ? Төрийн хамгийн сайн хийж чадах зүйл энэ. Вакцинаар шийдэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлуудыг хангах нь төрийн үүрэг. Гэтэл мөн л тодорхойгүй. Халдварт өвчний асуудлаа шийдэхгүйгээр экспортод гаргах талаар ярих боломжгүй. Манай бэлчээрийн МАА-н бүтээгдэхүүн бол хамгийн сайн органик бүтээгдэхүүн. Малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх зүйл чинь энэ. Энэ асуудал хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан бэ?