#Тойрог1 мин унших
Иргэдийн хүсэлтэд үндэслэн Дорнод аймгийн 3 суманд туулах чадвартай автомашин хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Дорнод аймагт ажиллах үеэр сумдын иргэд, удирдлагуудаас туулах чадвартай автомашин зайлшгүй хэрэгцээтэй байгаа талаар санал хүсэлтээ ирүүлснийг Засгийн газарт уламжилснаар энэ удаад Гурванзагал, Баяндун, Чулуунхороот суманд автомашин хүлээлгэн өглөө. Цаашид Матад суманд мөн шаардлагатай байгааг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

