Үйл явдал1 мин унших
"Төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх" төсөл хэрэгжинэ

”Монгол Улсад бодлого, үр дүнд чиглэсэн төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” төслийн нээлт /2026.04.14/ боллоо.
Тус шинэ төсөл нь Европын Холбооны санхүүжилттэйгээр 2026-2029 онд хэрэгжих бөгөөд уг төслийн хүрээнд дунд хугацааны төсөв, санхүүгийн төлөвлөлтийг бэхжүүлэх, үр дүнд суурилсан төсөвлөлтийг дараагийн шатанд хөгжүүлэх, төсөв, санхүүгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, татварын бодлогын чадавхыг сайжруулах, түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн шинэчлэлийг институцчилах зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий ажлуудыг хэрэгжүүлнэ.
Төслийг хамтран хэрэгжүүлэгч Европын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, түүнчлэн хамтран ажиллаж буй бүх түнш байгууллага, яам, агентлаг, орон нутгийн байгууллагуудад талархал илэрхийлье.


Эх сурвалж:
Сангийн яам
