#Тойрог1 мин унших
Хүүхдүүд өөрсдийн сонгосон үхрээ бордож, хамгийн ихээр амьдын жинг нь өсгөж уралдах уралдаан эхэллээ

"Хөдөөгийн баясгалан буюу 4Н" хөтөлбөр төрөлх Хутаг-Өндөр суманд маань хэрэгжиж эхэлжээ. Булганчууд маань яаж #Анхдагч байхаа мэддэг хүмүүс. Хөтөлбөр нь хүүхдүүд сонгосон үхрээ өөрсдөө бордож, тарга хүчийг авахуулах, тарилга туулга болон бэлчээрлэх цаг зэргийг сумын малын эмч болон Занаду Разорбак ХХК-ийн менежерүүдийн тусламжтайгаар хийнэ. Гарааны жин болон хугацааны сүүлд үзэх жингээр ялагч тодрох юм байна.
Энэхүү хөтөлбөр нь залуу малчдыг бэлтгэх, эрчимжсэн аж ахуйн ашиг тусыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд багачуудаа ажил, хөдөлмөрт сургах олон талын ач холбогдолтой.
"Шинэ хөдөө-г олон нийтэд ойлгуулах чухал санал санаачлага хэрэгжүүлж байгаа Хутаг-Өндөр сумынхандаа талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



