Байр суурь2 мин унших
Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн бодлоготойгоо уялдуулж ямар бодлого гаргаж байна. Энэ нь төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөлөлтэй яаж уялдаж байна!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын дарга С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гүшүүдийн хамтаар санал гаргаад улсын хэмжээний том бодлогыг авч явдаг Эдийн засаг хөгжлийн яам байх ёстой гэсэн санал гаргасны дагуу Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсан. Эдийн засаг хөгжлийн яам нийт улсын хэмжээний бодлогыг гаргаад, тэр бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулахтай уялдуулаад өнөөдөр ХАА-н сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр сайд маань Эдийн засаг хөгжлийн сайд болоод асуудлыг нэлээн томоор нь харж байгаа байх.

ХАА-н бодлоготойгоо ямар бодлогыг уялдуулж гаргаж ирж байгаа вэ? Тэгээд энэ бодлого чинь төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн төсөөлөлтэй яаж уялдаж байгаа юм. Жишээ нь ХАА-н салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ зах зээл дэх төрийн оролцоог үе шаттайгаар бууруулна гэж байгаа юм. Мэдээж төрийн оролцоог болбол бууруулах нь зүйтэй. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй уялдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" маш сайн явж байгаа. Миний бие ажлын хэсгийг нь ахлаад явж байсан.
Яг үүнтэй ижил төстэй "Шинэ хоршоо" хөтөлбөр Ж.Энхбаярыг ХАА-н сайд байх үед үндсэндээ бараг л зогссон. Үүний бодлогыг цаашаа яаж хэрэгжүүлж авч явах вэ? Хүнсний хувьсгал шинэ хоршооны хөтөлбөрийн хүрээнд ХАА тэр тусмаа ЖДҮ-лэлийг хөгжүүлэх гээд байгаа. өгжингүй орнуудад 70-90% нь бараг ЖДҮ-лэлээр явж байгаа. Үүний цаана ААН хөл дээрээ босох, иргэд орлоготой байх цаашлаад ядуурал буурах асуудал шийдэгдэж байгаа. Үүн дээр хариулт өгнө үү!