Байр суурь2 мин унших
П.Батчимэг: ЖДҮ сангийн санхүүгийн системийн сайжруулалт нэн чухал байна!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өчигдрийн /2026.05.26/ БОХХАБХ-ны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцлаа.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь өнгөрсөн хугацаанд 9272 төсөлд 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
ЖДҮ сан нь жижиг дунд бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, түүнчлэн ажлын байрыг хадгалах зорилготой.
2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилтын эх үүсвэр олгогдоогүй, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж ажиллаж байгаа. Улаанбаатар хотод санхүүжилтийн 50,8 хувь, хөдөө орон нутагт 49,2 хувийн санхүүжилт олгож, иргэд ААН-ийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан.
Уг сангийн чанаргүй зээлийн өр авлага барагдуулалт одоо ч үлдэгдэлтэй, шүүхийн захирамж, шийдвэрээр баталгаажсан байдалтай байгаа нь асар учир дутагдалтай харагдаж байна.
ЖДҮ сангийн цаашдын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж ажиллахад татварын орчны эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох, санхүүгийн хүртээмжийг тэлэх, жижиг дунд бизнесийн хөгжлийг зөвхөн зээлээр биш, шатлан дэмжих бодлогоор дэмжих, зээлийн хугацааг уртасгах, зээлийн хүү бууруулах бодлого зайлшгүй хэрэгтэй болох нь ажлын хэсгийн дүгнэлтээс харагдлаа.
Хэдийгээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд учир дутагдал их байгаа ч уг санг зогсоох биш үргэлжлүүлэх бодлого барьж ажиллах бодит шаардлага, орчин нөхцөл бий болсон гэж дүгнэж байна.
ЖДҮ сангийн зээл иргэддээ орлого ашиг нэмэгдүүлэх хөшүүрэг болохоос хэн нэг эрх мэдэлтний дурын авч болдог хөнгөлөлттэй зээл, “мөнгө угаах” хэрэгсэл болж явж ирсэн “ муу түүх” давтагдах ёсгүй.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих асуудал мөн хэдий ч эн тэргүүнд санхүүгийн системийн сайжруулалт нэн чухал хэрэгтэй.