Үйл явдал2 мин унших
Малын арьс ширийг эргэлтэд оруулахад анхаарч, салбарын суурь асуудлыг шийдвэрлэе!

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Малын арьс, шир үнэтэй, үнэгүй … ЯАГААД
Малчдын арьс шир үнэгүйдээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Сум, суурин газрын хогийн цэг дээр уул овоо шиг л байдаг болсон.
Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн холбоодуудтай уулзалт хийхэд Монголын Арьс ширний үндэсний холбоо маш ажил хэрэгч санал тавьж байсан юм.
Тиймээс өнөөдөр тус холбооны тэргүүн А. Даваасүрэнг яаман дээр урьж тохитой уулзаж ярилцлаа.
Уулзалтын эхэнд өнгөрсөн долоо хоногт салбарын холбоодтой уулзахад арьс ширний салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тус холбооноос бүтээлч санал гарсныг тэмдэглэж, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах асуудалд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.
Дэлхийн арьс ширний зах зээл чанартай түүхий эд- чанартай бүтээгдэхүүн гэсэн зарчимд бүрэн шилжчихэж.
Гэтэл манайх малын халдварт өвчний улмаас чанар алдагдсан, улмаар үнэгүйдээд үнэгүйдсэн улмаас механик гэмтэл буюу мал төхөөрөх үеийн гэмтэл нэмэгдээд үнэ хүрэх боломжгүй болж.
Арьс ширний холбооны зүгээс:
-Малаа эрүүлжүүлэх
-Угаалга, туулга, вакцин гэх мэтийг чанартай хийх
-Механик гэмтэл ( цоорох, урах) гаргахгүй байх
-Арьсаа давслаад түр хугацаанд хадгалах зэрэг процессийг хийж чадвал арьс үнэтэй болох боломжтой юм байна.
Мөн Арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттайгаар Эмээлтэд нүүлгэн шилжүүлснээр технологио шинэчлэх, Монголын арьс ширний үйлдвэрүүд LWG гэрчилгээтэй болох, дээд зэргийн тогтвортой гарал үүслийн бүсэд багтах, бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүрэн үйл ажиллагаа явуулах, "Цагаан алт" хөтөлбөрийн арьс ширний экспортын зорилтыг биелүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Иймээс малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 5 сумыг сонгон малын өвчлөлийг арилгах, арьс ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр анхны загвар зургийг гаргахыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид даалгалаа.
Жишээлбэл, хуучнаар Худалдаа бэлтгэлийн ангийн загварыг шинэчлэн гаргах, түүхий эдийн ахисан шатны боловсруулалтыг хийх, арьс шир бэлтгэхэд тулгамдаж буй малын паразиттах, нядлах үеийн исгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж эргэлтэд оруулах суурь асуудлыг шийвэрлэхээр зорьж буй юм.
МАШҮХ-ны тэргүүн А.Даваасүрэн хэлэхдээ энэ жил дотоодын ААН-үүдээс арьс ширээ технологийн дагуу боловсруулж нийлүүлэхэд үхрийн арьс 30-35 мянган төгрөг, арьс ширний анхан шатны боловсруулалт, тээвэрлэлт чухлыг тэмдэглэв.