#Коммент2 мин унших
Р.Батболд: Туулын хурдны замын 2,3 их наядын төсөв хэр бодитой эсэхийг хянан шалгах Ажлын хэсэг байгуулах санал гаргасан ч УНАЛАА

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Эдгээр өдрүүдэд өрнөж буй халуухан сэдвүүдийн нэг нь яалтачгүй Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг тойрсон асуудал.
Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл Туул гол дагуу зургаан эгнээ, 32 км урт хурдны зам барих бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн сарын 15-аас эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалттай зэрэгцэн иргэд, олон нийтийн зүгээс төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, төсөв зэргийг ил тод мэдээллэх, цаашлаад зогсоохыг шаардаж жагсаал зохион байгуулсан.
Гол асуудал нь юу вэ?
Гол дээгүүр 7.2 км урт гүүр барьж, голын дотор багана суурилуулах нь усны экосистемд ноцтой нөлөө үзүүлэх эсэх
Төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөгт хүрч, нэг км замын өртөг 70 тэрбум төгрөг болж буй нь хэт өндөр үнэлгээ бөгөөд энэ хэмжээний санхүүжилт нь улсын төсөвт дарамт үүсгэх эрсдэлтэй
Байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийсэн ч үнэлгээний тайланд мэргэжлийн усны болон ой судлаачид оролцоогүй гэдгээ мэдэгдсэн зэрэг асуудлаас улбаалж олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, нийгэмд талцал үүсгэсэн.
Ийнхүү олон нийтийн хөдөлгөөн долоо хоног үргэлжилсний дараа УИХ-ын байнгын хороод төслийн хэрэгжилт, эдийн засгийн үр нөлөөг тодорхой болгох үүднээс хуралдаж уг асуудлыг хэлэлцэж байна.

Тэрбээр "Туулын хурдны замын төсөлд хйисэн Байгаль орчны үнэлгээ, өртөг зардалтай холбоотой эргэлзээ дагуулсан асуудлууд их байна. Ялангуяа 2,3 их наядын төсөв санхүүжилтийг үнэхээр зарцуулах ёстой эсэхэд харьцуулсан судалгаа хийх, төсөв боловсруулсан Нийслэлээс ямар арга, аргачлал ашиглаж энэ тооцооллыг гаргасан эсэхийг хянан шалгах зорилгоор Ажлын хэсэг байгуулах санаачилга гаргасан. Энэ өртөг 30 хувиар илүү байгаа мэдээлэл байна. Үүнийг магадлах шаардлагатай"-г онцлов.
Харамсалтай нь уг санал байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжлэг авч чадалгүй унаснаар нийгэмд бий болсон талцалд цэг тавих бас нэгэн боломж хаагдаж, үргэлжлэх нь тодорхой болов.