#Коммент2 мин унших
Н.Алтаншагай: "Сэлбэ 20 минут хот" төсөл цааш явах ёстой!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Монгол Улсад 500 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй гурван том төсөл бий.
Эдгээр нь "Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 10,000 айлын орон сууц төслүүд юм.
Уг төслүүдийг урагшлуулахаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээллэгийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийг өргөн барьсан ч өнгөрөгч Пүрэв гарагийн /2026.05.08/ УИХ-ын чуулган дээр унасан юм. Нийслэлээс хэрэгжүүлж буй уг төслийг улстөржүүлж унагаж буй тод жишээ гэж үзэж буй хүн олон.
Сэлбэ 20 минут хот төсөл нь Монгол Улсын барилгын салбарт 50 гаруй жилийн дараа хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалтын ажил бөгөөд Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой.
Бүтээн байгуулалт нь өнөөдрийн байдлаар 30 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 2000 гаран инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, орчин үеийн дэд бүтцэд суурилсан, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, ухаалаг шийдэл бүхий шинэ амьдралын хэв маягийг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлж байгаагаарай чухал ач холбогдолтой.
Бүх төрлийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, амралт чөлөөт цаг аа 20 минутын дотор хүртээмжтэйгээр хослуулсан энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй жишиг хот төлөвлөлтийн цогц загвар бөгөөд ирээдүйн хотын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлж буй юм.