Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Бид FIDIC silver book-р Туулын хурдны замын гэрээг байгуулсан

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын Шуурхай хуралдаан дээр Туулын хурдны замын төсөлтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Туулын хурдны замын урьдчилгаатай холбоотой 500 тэрбум төгрөгийн талаар оньсого шиг зүйл яриад байна. Бид гэрээнийхээ дагуу тухайн компанийн банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу шилжүүлсэн. FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Гэрээн дээр бараа материалын үнэ өсөх, ханшийн зөрүүний эрсдэл гэсэн эрсдэлүүдийг тооцсон.
Юанийн ханш өсвөл бид эрсдэлээ үүрнэ, бараа материалын үнийн өсөлтийн асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна. Энгийндээ бол ийм л асуудал. Шатахууны үнэ өссөн ч бай, битумийн үнэ өссөн ч бай, цементийн үнэ өссөн ч бай гүйцэтгэгч тал бараа материалын үнийн өсөлтийн эрсдэлээ хариуцна. Бид санхүүжилтээ цаг алдалгүй өгч байж юанийн ханшийн өсөлтийн эрсдэлээ бууруулж байгаа" гэв.