Үйл явдал2 мин унших
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг 5 бодлогын хүрээнд боловсруулав

Одоохон...
Үйл явдал2 мин унших


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан нийт 208 зорилтын 43 хувь буюу 89 зорилтыг шинээр тусгаж, 57 хувь 119 зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн НИТХ-ын намын бүлгүүдээс хөтөлбөрт тусгуулахаар нийт 36 санал гарснаас 16 саналын хүрээнд 12 зорилтыг шинээр нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 208 зорилт болон нийслэлд хэрэгжүүлэх 12 томоохон төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ,
Хүний хөгжлийн бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ,
Эдийн засгийн бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ,
Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ,
Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээ туссан байна.