Үйл явдал1 мин унших
Дүүжин тээврийн 19 тулгуур баганын 14 дэхийг суурилуулж байна

24 мега төсөл
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй.
Тус чиглэлийн дүүжин замын тээвэр нь нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр 14 дэх тулгуур баганыг суурилуулж байна. Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байна.
Дүүжин тээвэр нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг бөгөөд 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Дүүжин замын тээвэр барих ажилд 100 гаруй жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч Францын “Пома" групп ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, техникийн удирдлага, гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. “Моннис Инженеринг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.





