Үйл явдал1 мин унших
Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхээ сануулж, эрхээ хамгаалж ягаан өнгөөр улс төрийн акц хийлээ

Чуулганы хуралдаанд А.Ариунзаяа нарын нэр бүхий эмэгтэй гишүүд жагсаалтын гишүүдийг ёс зүйтэй байх ёстой хэмээн тойргийн гишүүдээс ялгаварлаж байгааг эсэргүүцэж, “улс төрийн акц” хийж ягаан хувцсаар жигдэрсэн.
Үүнийг өөрөөр гуйвуулсан мэдээлэл сошиалд гарсан. Үүнд А.Ариунзаяа гишүүн дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр, “Улс төрд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бид "Ягааны гудамж"-ных уу, эсвэл төлбөр аваад бусдыг гүтгэн доромжилж суугаа бичээч "Ягааны гудамж"-ных уу? Бодох л асуудал даа.
Өөр асуудлаар "ягаарсангүй" ч гэнэ үү? Улс төрийн акц бол улс төрийн акц.
Бодлого шүүмжлэл, хууль санаачлах ажил бол тусдаа шүү. Шүүмжлэх үедээ хангалттай шүүмжилдэг. Шүүмжилсний төлөө нөгөө төлбөр бичээч мөн л гүтгэн харлуулдаг даа.
Олон ч хуулийн ажлын хэсэг, хуулийн санаачлага явдгаараа явж л байгаа. Сайныг нь олж харж бичих биш дээ, угаасаа...

Дэмжиж байгаа олон мянга мянган хүн, улс төрд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Та бүхэндээ баярлалаа.
Уг нь англиар "Color pink in politics" гээд хайвал нь улс төрд хэвшмэл ойлголт, хэлмэгдүүлэлт, гадуурхалт, эрхийн зөрчлөөс хамгаалахыг илэрхийж буй эв санааны өнгө гэдгийг олж мэдэх юм” гэжээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

