Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Мэргэжлийн холбоо байгуулъя гэвэл ХАҮТ-даа тухайн салбарынхаа танхимыг байгуулаад, шат шатанд нь үйл ажиллагаа явуулах нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2026.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуу, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Мэргэжлийн нэгдсэн холбоо гэдгийг бид буруу ойлгоод байна. Эрх зүйн байдал буюу ажиллах орчны хувьд бол ингээд хүртэл дутагдалтай байна. Хуультай энэ мэргэжлийн холбоод ажиллаад байгаа юм. Тухайлбал, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Нягтлан бодох бүртгэлийн институц, Нотариатын танхим, хөрөнгийн үнэлгээчдийн холбоо, аялал жуулчлалын холбоо гэх мэт нь дандаа хууль эрх зүйн зохицуулалттай. Түүнээс биш бусад мэргэжлийн холбоод үндсэндээ цүнх барьсан хэсэг бүлэг хүмүүс буюу зүгээр тамгатай л хүмүүс байгаа. Энэ хууль зөв гарвал их зөв байгаа юм.

П.Сайнзориг: Мэргэжлийн холбоо байгуулъя гэвэл ХАҮТ-даа тухайн салбарынхаа танхимыг байгуулаад, шат шатанд нь үйл ажиллагаа явуулах нь зүйтэй!

Улсын Дээд шүүхэд мэргэжлийн холбооны бүртгэлийг өгнө гэдэг боломжгүй. Холбоо үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбоотой харилцаан дээр гарсан гомдлыг дараа нь Улсын дээд шүүх бүртгэлээ гэхэд Улсын дээд шүүх өөрөө өөрийнхөө шийдвэр дээр гомдол авна гэж байхгүй. Тэгэхээр маш том ноцтой үр дагаврууд бий болгочхож байна. Тэгэхээр үүнийг засаад явах нь зөв.

Ер нь ААНБ буюу эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс чинь танхим дээр л нэгдэх ёстой. Холбоо гэдэг бол цаашдаа картейл үүсгэнэ. Нийтлэг эрх ашгаа ярихгүй. Яг холбооны гишүүн буюу тэр ААН байгууллагуудын явцын эрх ашгийг хамгаална гэсэн үг.

Танхим гэдэг бол дэлхий нийтээр явсан загвар бөгөөд тухайн салбарын нийтлэг эрх ашиг, стандартыг сайжруулах, төртэй яаж харьцах вэ, төрийн бодлогод тухайн салбарын бодлого шийдвэрийг яаж тусгуулах вэ гэдэг албан ёсны лобби хийдэг механизм. Мэргэжлийн холбооны байгуулъя гэсэн салбарууд ХАҮТ дээрээ тухайн салбарынхаа танхимыг байгуулаад, шат шатанд нь үйл ажиллагаа явуулж сураач ээ гэдгийг би уриалмаар байгаа юм.

Сэтгүүлч Б.Одончимэг

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009