Үйл явдал1 мин унших
MOZAIK цахим боловсролын платформ нь багш нарын ажлын ачааллыг 40-55 хувь хөнгөлнө

MOZAIK хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. МОZAIK цахим платформ нь дэлхийн 100 гаруй улс хэрэглэдэг, 41 хэл дээр орчуулагдсан, онлайн, оффлайн горимоор ажилладаг дэлхийн тэргүүлэх боловсролын платформ юм.
Монгол улсын ерөнхий боловсролын 6-12 ангийн бүх сурах бичгийг тус платформд оруулж, эдгээр сурах бичгүүд нь mozaBook, mozaWeb-д байгаа олон мянган интерактив контентуудаар баяжигдаад байна. Тус платформын дижитал хэрэгслүүд нь багш, сурагчдад бодит дэмжлэг үзүүлэхийн сацуу багш нарт сургалтыг хялбарчилж, сурагчдыг идэвхжүүлэн, мэдлэгийг үр дүнтэй дамжуулах боломж олгоно. Харин сурагчдад шинэ ур чадвар хөгжүүлэх, чадамжаа бэхжүүлэх, мэдлэгээ гүнзгийрүүлэх зам нээгдэнэ.
Одоогийн байдлаар чадавхжуулах сургалтын хүрээнд Унгар улсад 34 эксперт мэргэжилтэн, 60 сургагч багш бэлтгэхийн сацуу танхимийн болон цахим сургалтаар 3000 орчим багш нарт сургалт хийгдсэн байна.
MOZAIK цахим боловсролын платформын хэрэглэгчийн цар хүрээ нь өдөр өдрөөр нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангийн 189,875 сурагч, 24,384 багш буюу нийт 214 259 хэрэглэгчтэй болоод байна.
Мөн тухайн платформ нь сурагчийн материалыг AI-аар урьдчилсан үнэлгээ хийж эцсийн шийдвэрийг багш үнэлнэ. Үүний үр дүнд багшийн захиргааны болон бэлтгэл ажлын ачааллыг 40-50% буруулна гэж үзэж байгаа юм.
Сайдын хувьд:
• Багш нарын ачааллыг бууруулах
• Сурагч тасралтгүй суралцах нөхцлөөр хангах
• Сурагч хичээлдээ сонирхолтой буюу өөрөө бие дааж сурах чиглэлрүү анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа.
Эх сурвалж:
Боловсролын яам
