Үйл явдал2 мин унших

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин схйд Игавахара Масарутай уулзлаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин схйд Игавахара Масарутай уулзлаа

“Инженер, технологийн дээд боловсрол - II” төсөл, “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” төсөл Боловсролын донор байгууллагуудын “Олон нийтийн бүлэг”-ийн уулзалт, Техникийн хамтын ажиллагааны шинэ 2 төсөл буюу Сургуулийн үдийн хоолны менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл,

Дунд, ахлах ангийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх төсөл, “Хүүхэд бүрд таблет” зорилтын хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал тавьлаа.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн эхний үе шат амжилттай хэрэгжиж 2014 оноос хойш нийт 1220 инженер технологийн мэргэжилтнийг Япон Улсад бэлтгэсэн. Төгсөгчид эх орондоо эргэн ирж МУИС, ШУТИС, ХААИС, “Оюу толгой” ХХК, “Таван толгой” ХК, “Эм си эс” ХХК, “Мобиком” корпораци, “АПУ” ХК зэрэг үндэсний томоохон 260 гаруй компанид ажиллаж аж үйлдвэрийн салбарт дутагдалтай байгаа хүний нөөцийг нөхөхөд чухал хувь нэмэр болж байна. Тиймээс төслийн II үе шатыг төлөвлөж буй хугацаанд харилцан үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлж эхлэхийг онцлон хэллээ.

2025 оны 10 дугаар сард “Япон загварын инженер, технологийн дээд

боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” буцалтгүй тусламжийн гэрээ байгуулагдсан.

2022 онд Монгол Улсын боловсролыг дэмжих “Олон нийтийн бүлэг” (Local Education Group)-ийг байгуулж түүнээс хойш хэд хэдэн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Энэ жилийн эхний уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Япон Улсаас 2021-2025 онд хэрэгжсэн сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” төслийн 2-р үе шат болж 2026-2029 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод хэрэгжинэ.

Дунд, ахлах ангийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

Дунд, ахлах ангийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг хоёр жилийн хугацаанд зохион байгуулна.

“Хүүхэд бүрд таблет” төсөл хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид болон цахим төхөөрөмжийн харьцаа одоо 10:1 байгааг 2028 он гэхэд 5:1 болгох зорилт тавьж байгаагаа илэрхийлж, дэмжиж ажиллахыг хүсэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару миний тавьсан саналуудыг дэмжиж хамтран ажиллахаа хэллээ.

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010