Үйл явдал1 мин унших
ЭЗХЯ: 7 хоногийн онцлох ажлууд

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ АЖЛУУДААС ХҮРГЭЖ БАЙНА
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов.
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээ болж, салбарын тулгамдсан асуудал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үнэ тарифын асуудлыг хэлэлцлээ.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, төмөр замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгөв.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн олон талт хэлэлцүүлгүүд зохион байгуулав.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг хуралдуулж, экспортод тулгамдаж буй асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, холбогдох төрийн байнгууллагуудын улирдагад үүрэг, чиглэл өглөө.
Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яам
