Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Төсөлд шалгарсан 4 компани Нийслэлийн удирдлагуудтай холбоотой юу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг дээр Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудал орж ирээгүй. Гэтэл үргэлжлээд явчихсан. Улмаар байнгын хороон дээр асуусан ч хариулт одоог хүртэл ирүүлээгүй байна.
Сэлбэ дэд төвийн барилгын өртөг нь хэд байна. Дэд бүтцийг нь, газрыг нь оруулбал хэд байна?
Энэ төслөөс хэдий хэмжээний ашиг дахин төлөвлөх болон гэр хэр хорооллын хөгжлийн санд орохоор төлөвлөж байгаа вэ?
Хятадын тодорхой багцуудыг Хятадын компаниудад өгсөн байгаа. Заримыг нь Монголын 4 компанид энэ төслийг өгсөн юм билээ. Морин сувд констракшн, Нутгийн буян, Монкон, Профейшнл Строй гээд ийм 4 компани энэ орон сууцтай холбоотой гэрээ хийгдсэн байна. Тэгэхээр энэ 4 компани дээр нийслэлийн удирдлагуудтай холбоотой юу, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал байгаа юу?
Түүний асуултад Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Т.Даваадалай хариуллаа.