Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: 1 секундэд 2 машин өнгөрөх хурдаар өдөрт тасралтгүй 180 мянган машин явах нь хэр бодит тооцоолол вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Мөy үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын даргын орлогч Т.Даваадалайн биед халдсан нь нийгмийн сүлжээнд цацагдсан.
Тус үйлдлийнхээ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Миний буруу. Гэхдээ нийслэлийнхэн ийм хандлага гаргаж болохгүй" гэх тайлбарыг өглөө. Мөн хуралдаанд орж эргэн орж ирээд "Нийслэлийнхний хандлагаас болоод ёс зүйгүй үйлдэл гаргачихлаа. Т.Даваадалайгаас уучлалт хүсье" гэжээ.
Мөн нэмж, Туулын хурдны замын төсөл өөрөө өмнөх үр дүнгүй төслүүд шиг болчих өндөр эрсдэлтэйг тал талаас тайлбарлаж байна. Энэ талын мэдээллийг ил тод хэлмээр байна. 5 мянган төгрөгийн өртгөөр 180 машин өдөрт өнгөрнө гэж тооцоолсон байна. 92 сая ам.доллар жилдээ орлого болж орж ирнэ гээд. Энийг тоовол секундэд 2 машин урсаж өнгөрөхөөр багцаа гарч байна. Энэ тоо хэр бодитой тоо болохыг хэлж өгөөч?
Мөн санхүүжилтийн боломжийг ямар аргачлалаар гаргаж байгаа вэ? Одоо байгаа төлбөр хураамжаа нэмэгдүүлэх үү? эсвэл?