Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Дэгийн тухай хуулийн 101 дүгээр бүлгийг бүхэлд нь сайтар ажиллах хэрэгцээ шаардлагатай
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.
Протоколд бас нэг цөөн хэдэн үг хэлье. Дэгийн хуулийн энэ 101 дүгээр зүйл дээр бид нар анхаарч өөрчлөх ёстой. 101.1 дээр 7 хоногийн дараа гэж Үндсэн хууль дээр 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ буюу Ерөнхий сайдыг огцруулахаар гишүүдийн саналаар гарын үсэг цуглуулаад энэ асуудлыг албан ёсоор тавьж байгаа бол 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэдэг Үндсэн хуулийн заалт Дэгийн тухай хууль дээр 7 хоног гэж байгаа нь болбол зөрчилтэй гэж үзсэн. Өнгөрсөн намар энэ асуудлаар цаг хугацаатай асуудал орж ирэхэд яг 3 хоногийн буюу Үндсэн хуулийнхаа тэр хугацаагаараа хэлэлцэж эхэлсэн байдаг. 10 хоногийн дотор хэлэлцэж дуусах ийм хуультай байгаа. Тухайн үед чуулганы ирцийг бүрдүүлж чадаагүй нэг өдөр өнгөрсөн.
Дэгийн хуульдаа чуулгандаа ороогүй гишүүдэд ямар хариуцлага ногдуулах талаар зааж өгөхгүй бол энэ өөрөө эргээд Үндсэн хууль зөрчсөнд орох уу, үгүй юү үүнийг тодорхой болгох хэрэгцээ байна. тэй гэж үзэж байгаа. Мөн 101.4-ийг өөрчлөн найруулах ёстой. Цэцийн 12 дугаар дүгнэлт нь 101.1-тэй холбоотой гарсан учраас зөвхөн тэр заалтыг хөндөж оруулж ирж байгаа. Цаашид УИХ-ын дэгийн хууль дээр 101 дүгээр бүлэгтэйгээ нэлээд сайтар ажиллах хэрэгцээ шаардлага ойрын хугацаанд үүсэж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







