Үйл явдал1 мин унших
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ

Төрийн албаны зөвлөлийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн ээлжит 7 дугаар хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж яам болон харьяа агентлагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолттой холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны гүйцэтгэх (ахлах болон дэс түшмэл) 13 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын комиссын тайланг хэлэлцэн, "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, хамгийн өндөр оноо авсан иргэдийг албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүллээ.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төрийн захиргааны 34 албан тушаалын тодорхойлолтын төслийг хянан хэлэлцэж, батлуулах зөвшөөрөл авахаар Төрийн албаны зөвлөлд уламжлахаар шийдвэрлэлээ.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны төрийн захиргааны 45 албан тушаалын тодорхойлолтын төслийг хянан үзэж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөрийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам