Үйл явдал1 мин унших
BKFC-ийн рингэнд монголын нэрийг тамгалж буй б.энхтөрдөө амжилт хүсье!

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Б.Энхтөр нь BKFC холбооны рингэнд Монгол улсаас тулалдаж буй анхны тамирчин гэдгээрээ спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
Тэрээр өөрийн ур чадвар, тэсвэр хатуужлаараа олон улсын тавцанд үнэлэгдэж, дэлхийн шилдэг тулаанчидтай эн тэнцүү өрсөлдөх эрхийг ийнхүү аваад байна.
Монгол хүний хүч чадлыг нүцгэн гарын тулааны оргил тавцанд тамгалж буй Эрдэнэтийн хүү Б.Энхтөрдөө амжилт хүсэж, хийморь өөдөө байхыг ерөөе!
Жич: BKFC нь АНУ-д 1889 оноос хойш хориотой байсан нүцгэн гарын тулааныг 2018 онд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дахин сэргээсэн анхны холбоо юм. Одоогоор энэ төрөлдөө дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд тус спортын төрөл нь тулаанчаас маш их зориг, техник болон сэтгэл зүйн тэсвэр хатуужил шаарддаг спорт юм.