#Тойрог2 мин унших

Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн #Батсүмбэр суманд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ, ЗГ-ын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн талаар танилцуулан, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.

Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Энэ хүрээнд Батсүмбэр сумаас Ахмад настны үндэсний төв хүртэлх 10.7 км хатуу хучилттай авто зам, гүүрийн барилгын ажлын явцтай танилцав. Авто замын газар шорооны ажил, замын байгууламж, гүүрийн ажлууд дуусаж, суурь хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг автозамыг энэ оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг гүйцэтгэгч “Алтай рөүд” ХХК-ийн инженерүүд онцлов.

Мөн Батсүмбэр сумаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон хүртэлх 45.3 км автозамын гүйцэтгэлтэй танилцлаа. Гүйцэтгэгч “Доич роуд” ХХК-ийн удирдлагууд автозамын ажил 2025 оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд 2027 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг танилцуулав.

Батсүмбэр сумын хөгжлийг дэмжих, иргэд орон нутагтаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг эхлүүлэхэд анхаарал хандуулж байгаа бөгөөд шаардагдах санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт тусгуулахад онцгой анхаарч ажиллахаа төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэллээ.

Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд хийгдэж буй “Сөгнөгөр” услалтын системийн ажлын гүйцэтгэл болон үүсээд буй асуудалтай ажилтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020