#Тойрог1 мин унших

Төв аймагт тариалалтын зөвлөгөөн 2026 зохион байгуулагдлаа

Төв аймагт тариалалтын зөвлөгөөн 2026 зохион байгуулагдлаа

Төв аймаг-т хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан тариалалтын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.Зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд оролцож, 2026 оны тариалалтын бэлтгэл ажил, тариалалтын технологи, хөрсний төлөв байдал, цаг уурын нөхцөл байдал, эрсдэлийн удирдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ онд аймгийн хэмжээнд 3500 тариаланч иргэн, аж ахуйн нэгж 24155.7 га талбайд үр тариа, 48481.8 га талбайд улаан буудай, 9850 га талбайд төмс, 43464.9 га талбайд таримал тэжээл , 23525 га талбайд тосны ургамал, 2545.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 366.2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Төв аймагт тариалалтын зөвлөгөөн 2026 зохион байгуулагдлаа
Төв аймагт тариалалтын зөвлөгөөн 2026 зохион байгуулагдлаа
Төв аймагт тариалалтын зөвлөгөөн 2026 зохион байгуулагдлаа

Арга хэмжээний үеэр тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг танилцуулж, уг даатгалын тогтолцооны ач холбогдол, хэрэгжүүлэх механизм, хамрагдах нөхцөл, давуу талуудыг тайлбарласан юм. Индексжүүлсэн даатгал нь цаг уурын үзүүлэлтүүдэд суурилан хохирлыг үнэлж, байгалийн гамшиг, ган, зуд, хэт хур тунадас зэрэг эрсдэлийн үед нөхөн төлбөр олгох зохицуулалттай болохыг онцоллоо.

Тус зөвлөгөөний үеэр Архуст сумын “Лидер” ХХК-ны тариаланч Э.Эрдэнэбаярт Монголын радиогийн "Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан түрүү" шагналыг гардуулан өглөө.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020